Онцлог шинж чанарууд
R.O.C.S. Активный Кальций Whitening олон эрдсийн цогцолбор дээр суурилсан идэвхтэй кальци агуулсан цайруулах үйчилгээтэй шүдний оо нь өнгөлгөөний зүлгүүрийг агуулдаг: цахиурын давхар ислийн бичил хэсгүүд нь будсан өнгөрийг сайтар арилгаж, пааланг өнгөлж, гялалзуулна. Эхний хэрэглээний дараа паалан нь оптикийн хувьд илүү гялалзсан харагдаж байна.
Хэрэглээ
Шүд цайруулах, паалан өнгөлөх үйлчилгээтэй.
Органолептик шинж чанар
Сонгодог гааны үнэртэй цөцгийн өнгөтэй.
Кальцийн фосфат (кальцийн ион ба органик бус фосфатын эх үүсвэр) + магнийн хлорид (шүлтлэг фосфатазын коэнзим) + натрийн силикат (гидроксиапатит хэлбэрээр кальци, фосфатын тунадасжилтын катализатор) нь пааланг идэвхтэй сэргээдэг.
Ксилотол 6% нь эрдсийн нөхөн сэргээх чадварыг нэмэгдүүлж, кариоген бактери болон шүдний зарим эмгэг төрүүлэгчдийн идэвхийг дарангуйлж, Candida мөөгөнцөр наалдахаас сэргийлдэг.
Үйлчилгээ
- Шүдийг үр дүнтэй цэвэрлэнэ.
-Пааланг гэрэлтүүлж, байгалийн эрүүл гялалзуулна.
-Шүлсний эрдэсжих чадварыг нэмэгдүүлнэ.
-Шүдний байгалийн эрдэсийн найрлагыг сэргээнэ.
-Паалангийн хүчилд тэсвэртэй, цооролтыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлнэ.
-Ломботой хүрэлцэх хэсэгт шүдийг хамгаална.
-Хоёрдогч цооролтоос сэргийлэхэд тусалдаг.
Орц найрлага
Aqua, цахиур, сорбитол, глицерин, ксилит, натрийн лаурил сульфат, ксантан бохь, үнэрт, магнийн хлорид, натрийн глицерофосфат, метилпарабен, кальцийн глицерофосфат, натрийн сахарин, пропилпарабен, натрийн силикат, лимонол.
Хэрэглэх заавар
Өдөрт хоёр удаа (өглөө, орой) шүдээ угаана. Шүдээ угаах хугацаа 2-3 минут байна.
Цайруулах нөлөөг сайжруулахын тулд R.O.C.S. PRO WITENING шүдний сойзтой хамт хэрэглэхийг зөвлөж байна.
Уг оо нь 18-аас дээш насны хязгаартай.
Өнгөлгөөний нэмэлт бодис агуулаагүй ердийн шүдний оотой ээлжлэн курсээр хэрэглэхийг зөвлөж байна.
Гиперестези, элэгдэл ихсэх, паалантай элэгдэлд орсон тохиолдолд хэрэглэхийг зөвлөдөггүй.