Каша Винни молочная Рисово-кукурузная с бананом и с пребиотиками, 200 г
/ Банана, пребиотиктэй эрдэнэ шишийн сүүтэй будаа /
6 сараас дээш насны хүүхдийн хоол тэжээлд хэрэглэхийг зөвлөж байна.
Цагаан будааны үр тариа нь амархан шингэдэг нүүрс усны агууламжаараа шилдэг нь бөгөөд эрдэнэ шишийн үр тариа нь B, E, A, PP витаминаар баялаг байдаг. Банана, пребиотик агуулсан эрдэнэ шишийн будаа нь 6 сартайгаас дээш насны хүүхдийн хооллолтыг өргөжүүлж, шинэ амт хослолуудыг мэдрүүлэх болно.
• хувиргасан амьд организм агуулаагүй
• будагч бодис, хадгалалтын бодис агуулаагүй
• элсэн чихэргүй
• давсгүй
Тэнцвэртэй найрлага
• амин дэм, эрдэс бодисын аюулгүй байдлыг хангах үүднээс тусгай нөхцөлд савласан
• 100% байгалийн үр тариа нь нүүрс ус, хүнсний ногооны уураг, хүнсний эслэгийн эх үүсвэр юм.
• 11 төрлийн амин дэм нь хүүхдийн зохицон өсөлт хөгжилтөд хувь нэмэр оруулдаг.
• Кальци нь яс, шүд үүсэхэд зайлшгүй шаардлагатай.
• Төмөр нь төмрийн дутагдлын цус багадалтаас сэргийлнэ.
• Иод нь хүүхдийн оюуны хөгжилд хувь нэмэр оруулдаг.
• Пребиотик (инулин) нь гэдэсний микрофлорыг хэвийн болгож, хоол боловсруулалтыг таатай болгодог.
Заавар- хийх арга:
● Хүүхдийн хоол бэлтгэхийн өмнө гараа сайтар угаана. ● Цэвэр аяга таваг хэрэглэх.
1. 50ºС хүртэл буцалгасан ус эсвэл 50°хүртэл хөргөсөн 90-110 мл ундны ус хийнэ.
2. 30 г хуурай бүтээгдэхүүн (ойролцоогоор 4-5 халбага) аажмаар хийнэ, тасралтгүй хутгана.
3. Бүрэн уусах хүртэл хутгана. Будаа идэхэд бэлэн боллоо.
• Хооллохын өмнө будаагаа шууд бэлтгэн хэрэглэнэ.
• Дараагийн хооллохдоо өмнө нь болгосон будааны үлдэгдлийг бүү хэрэглээрэй.
Нэмэлт хоол хүнс хэрэглэж эхлэхээсээ өмнө хүүхдийн эмчтэйгээ ярилц.
Нэмэлт хоолыг аажмаар, нэг халбагаас эхэлж, 5-7 хоногийн дотор будааны хэмжээг насны норм хүртэл нэмэгдүүлэхийг зөвлөж байна.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ:
• 1-25°С температурт, агаарын харьцангуй чийгшил 75%-иас ихгүй нөхцөлд хадгална.
• Савыг нээсний дараа бүтээгдэхүүнийг хуурай сэрүүн газар 4 долоо хоногоос илүүгүй хугацаагаар хадгална.
• Хооллохын өмнө будаагаа шууд бэлтгэн идээрэй.
• Дараагийн хооллолтонд өмнө нь чанаж болгосон будааны үлдэгдлийг бүү хэрэглээрэй.
Хадгалах хугацаа 18 сар.