Хүүхэд нь өсөлт хөгжлийн гол үе дээрээ явж байдаг тул тэдний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн бүр
эрүүл мэндэд нь сөрөг нөлөө үзүүлэхгүй байх ёстой. Тиймээс бүтээгдэхүүн худалдан авахдаа юуг
анхаарах ёстой талаар нийтлэл хүргэж байна.
1. Аюулгүй байдал
Хүүхдийн бүтээгдэхүүн нь аюулгүй байх ёстой. Бүтээгдэхүүн нь ямар ч хортой химийн бодис, гаж
нөлөөтэй орц агуулаагүй эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв боломжтой бол сертификаттай, аюулгүй
байдалд тестийн баталгаа олгодог брэндүүдийг сонгох нь зүйтэй.
2. Натурал материал
Хүүхдийн бүтээгдэхүүнийг натурал болон байгальд ээлтэй материалаар хийсэн байх нь чухал.
Тухайлбал, хүүхдийн угж, соска нь BPA (бисфенол-А)-гүй, химийн нэгдлүүдээс ангид байх ёстой.
3. Тохиромжтой насны ангилал
Бүтээгдэхүүн нь тухайн насанд тохирсон байх ёстой. Жишээ нь, угж болон соска нь 6 сар хүртэлх
насныханд болон 6 сараас дээш насныханд зориулсан тусдаа байдаг. Бага насныханд зориулсан
бүтээгдэхүүнийг насны шаардлагыг дагаж сонгох нь хүүхдийн эрүүл мэндэд чухал.
4. Ариутгах, цэвэрлэхэд хялбар байх
Хооллох хэрэгсэл, угж зэрэг нь цэвэрлэхэд амархан, буцалгах боломжтой байх хэрэгтэй. Эдгээр нь
бактер, халдварыг багасгахад тусална.
5. Хэрэглэгчийн сэтгэгдэл
Брэндийн чанар, хэрэглэгчийн сэтгэгдэл нь сонголт хийхэд чухал үүрэгтэй. Дахин ашиглах
боломжтой, сайн чанартай бүтээгдэхүүнийг хайж олох нь хэрэглэгчийн сэтгэгдлээс харагддаг.
6. Тамга, баталгаат хугацаа
Тамга болон баталгаат хугацаа нь бүтээгдэхүүний чанарыг хангах чухал үзүүлэлт юм. Хүүхдийн
бүтээгдэхүүн авсан бол баталгаат хугацаагаа шалгах хэрэгтэй.
7. Хэрэглэхэд хялбар
Хооллох хэрэгсэл нь хүүхдэд тохиромжтой, хэрэглэхэд амархан байхаас гадна эрүүл мэндийг нь
хамгаалах, шинэ зүйл сургах шийдлүүдтэй байх ёстой. Бүтээгдэхүүний загвар нь барихад эвтэйхэн
байхаас гадна, харах, хүрэх мэдрэмжийг хөгжүүлдэг байвал бүр ч сайн. Baboo брэндийн
бүтээгдэхүүн бүр дээрх шалгууруудыг хамгийн сайн хангаж чаддаг.
Эдгээр бүх зүйлсийг анхаарах нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амар тайван хооллох орчныг
бүрдүүлэхэд тусална.