Таны хөх чинэрдэг үү?

2024-12-04 01:43
Таны хөх чинэрдэг үү?

Хөх чинэрэх?

Хөх чинэрэх зангирах нь хөхүүл үед түгээмэл асуудал болдог. Хэд хэдэн шалтгааны улмаас үүсдэг. Үүнд:

Хөхөө бүрэн суллахгүй байх: Хүүхэд хөхөө бүрэн хөхөхгүй, эсвэл саалтуур хэрэглэсэн үед саасан сүү бүрэн гарч чадаагүй тохиолдолд хөхний доторх сүү бөөгнөрч, хатуурч, чинэрэх өвдөлт үүсдэг.

Сүүний урсгал саатах: Хөхний сүү хэвийн гарахгүй болсны улмаас хөхний булчингийн хатуурал үүсэж, хөх чинэрэх, өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг.

Хөхний үрэвсэл (мастит): Хөх хатуурч, хөхний арьс улайж, халуун мэдрэгдэж, хөхний сүүний гарц муудсан бол энэ нь мастит (хөхний үрэвсэл) гэж нэрлэгддэг бөгөөд энэ нь халуурах, өвдөх, хөх чинэрэх шинж тэмдэгээр илэрдэг.

Сэргийлэх & шийдвэрлэх:

Хөхөө бүрэн суллах: Нэг талын хөхөө бүрэн суллаж дууссаны дараа нөгөө хөхөө хүүхдэд хөхүүлэх, хүүхэд бүрэн хөхөж дуусаагүй бол үлдсэн сүүг саах.

Массажлах: Хөхөн доторх сүүний гарцыг сайжруулахын тулд хөхөндөө бүлээн жин тавих (хүйтэн жин тавьж болохгүй) , зөөлөн массажилна. Ингэснээр сүүний гарц сайжирч чинэрэхээс сэргийлж болно.

Саалтуур ашиглах: Хэрвээ хөхний сүү хэт их хуримтлагдсан бол зөөлөн массажлан саадаг саалтуурыг сонгоорой. Ингэснээр бага багаар удаан саах нь хөхний хатуурсан, чинэрсэн, зангирсан хэсгийг зөөллөх болно. Мөн сүү ихтэй байгаа үедээ хөхний сүүгээ зориулалтын уутанд хадгалаад авбал 6 хүртэлх сар хадгалж болдог юм шүү.

Анхаарах:

Хүүхэд хөхүүлэхийн өмнө хөх, болон гараа заавал угаах

Хөхний саалтуур ашиглахын өмнө гараа угаах зэрэг зүйлсийг заавал хэвшил болгоорой.


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл