Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй

2024-10-22 09:50
Бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуй

3-аас доош насны хүүхдүүд шүдээ угаахдаа шүдний оо-гоо ихэнхдээ бүтнээр нь залгидаг. Энэ тохиолдол нь хэрэглэгч үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүний орц найрлагыг сонгохдоо маш болгоомжтой хандахыг шаарддаг, ялангуяа фторын хэрэглээний тухай асуулт гарч ирдэг.

Фтор нь хүүхдийн шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй ч зарим хүүхдийн эмч, эцэг эхчүүд фторыг залгихад аюулгүй байдлын талаар эргэлздэг. Хэд хэдэн оронд (АНУ, Израиль, Шинэ Зеланд гэх мэт) 2-оос доош насны хүүхдэд фтор агуулсан шүдний оо хэрэглэхийг хориглодог.

Хүүхдийн шүд шүдлэх процесс нь зургаан сараас гурван нас хүртэл үргэлжилдэг бөгөөд ихэвчлэн таагүй байдал, өвдөлт дагуулдаг. Бага насны хүүхдэд шүд цооролтыг эмчлэх нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг нарийн төвөгтэй үйл явц юм. Өнөөдрийн байдлаар хамгийн түгээмэл шийдэл бол фторын агууламж багатай шүдний оо хэрэглэх явдал юм. Гэсэн хэдий ч бидэнд үр дүнтэй шийдэл бий.

R.O.C.S-ийн үр дүнтэй шийдэл.

Аюулгүй байдал

Оог залгихад аюулгүй байдаг: Энэхүү шүднйи оо нь ​​хоол тэжээлд байдаг бүрэлдэхүүн хэсгүүдийг агуулдаг. Бид найрлагаас фтор, SLS, будагч бодис, парабен зэрэг аюултай бодисуудыг хассан.

Зөөлөн эдийг хамгаалах

R.O.C.S. Baby хүүхдийн шүдний оо нь шүд цоорох үед үүсэх таагүй мэдрэмжийг бууруулдаг. Chamomile, линден, quince жимсний ханд нь үрэвслийн эсрэг, ариутгах, зөөлрүүлэх, өвдөлт намдаах үйлчилгээтэй. Олон шүд нэгэн зэрэг шүдлэхдээ салст бүрхүүлийг гэмтээдэг бөгөөд алгинат (ламинарын полисахарид) нь салст бүрхүүлийн гэмтлийг эдгээж , Candida albicans төрлийн мөөгөнцөрийн бохирдлыг бууруулдаг учир алгинат агуулсан оо хэрэглэхийг зөвлөж байна.

Хатуу эдийг хамгаалах

R.O.C.S. Baby хүүхдийн шүдний оо нь ургамлын гаралтай материалаас гаргаж авсан байгалийн амтлагч болох 10% ксилитол агуулагддаг. Өндөр концентрацитай ксилитол нь кариоген бактерийн үйл ажиллагааг дарангуйлдаг. Шүд цоорох эрсдэл ихэссэн тохиолдолд R.O.C.S Baby шүдний оог хэрэглэхийг зөвлөж байна. Эрдэсжилтийн иж бүрдэл бүхий R.O.C.S. PRO Baby бага насны хүүхдэд зориулсан шүдний оо нь зөөлөн цэвэрлэх суурьтай бөгөөд пааланг гэмтээхгүй.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл