Та магадгүй BPA free гэх тэмдэглэгээг харж байсан байх. Хэрвээ та болон таны хүүхэд хуванцар бүтээгдэхүүн хэрэглэдэг бол үүнийг заавал уншаарай.
BPA гэдэг нь Бисфенол А (Bisphenol A) гэдэг үгний товчлол юм. 1950-иад оноос хойш пластик, резинен бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэгдэж буй үйлдвэрийн химийн бодис юм. Энэ нь ихэвчлэн хөнгөн лааз, хуванцар аяга, хоолны сав, усны сав, хүүхдийн угж, тоглоом болон бусад хэрэглээний хувцанцар бүтээгдэхүүнд элбэг байдаг.
BPA орцтой бүтээгдэхүүн хэрэглэснээр хүүхдийн тархины мэдрэлийн системийг доголдуулж аутизмд хүргэхэд нөлөөлж болохоос гадна хүүхдийн таргалалт, бэлгийн эрт бойжилтод нөлөөлөхөөс гадна том хүнд тархины үйл ажиллагаа, түрий булчирхай, хөхний хорт хавдар, үржлийн эрхтэний асуудлууд болон бусад эрүүл мэндийн асуудалд нэлээд хор хөнөөлтэй гэдэг нь тогтоогдсон байдаг. Мөн жирэмсэн үедээ BPA орцтой бүтээгдэхүүн хэрэглэх нь ургийг астма өвчтэй болгох магадлалыг нэмэгдүүлдэг судалгаа ч гарсан байна.
Тиймээс:
1. BPA-free бүтээгдэхүүн хэрэглэх. BPA агуулаагүй бүтээгдэхүүнүүд “BPA-free” гэсэн бичигтэй байдаг.
2. Халаахгүй байх. Хуванцар бүтээгдэхүүнийг богино долгионы зууханд хийх, халуун зүйл шууд хийхгүй байх. BPA агуулсан бүтээгдэхүүнийг халааснаар BPA илүү задарч хоол, уух зүйлсэд шингэдэг.
Та өөртөө болон хайртай үрдээ хамгийн чанартай бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг зөвлөж байна.
Орц найрлага бүр нь BPA агуулаагүй эх хүүхдэд тусгайлан зориулсан Их Британи улсын “Baboo” брэндийг “Фарм Платформ” ХХК албан ёсны эрхтэйгээр оруулж ирлээ.
Та болон таны хүүхдийн анхны бүхэнд хамт байх Baboo брэнд.
Facebook page: https://www.facebook.com/baboomongolia
Утас: 80010303, 80019141, 94649677